Түгээмэл, асуулт хариулт Түгээмэл, асуулт хариулт

Онлайн худалдаа хийхэд хамгийн түгээмэл мэдлэгтэй холбоотой асуултын хариултуудыг мэдэх боломжтой.

Сайтын мэдээлэл

Сайтын операторын ажиллах цагийн хуваарь: 

  • - Ажлын өдрүүд 09:00 -18:00 
  • - Бямба гаригт 10:00 - 20:00 
  • - Ням гаригт амарна.

Та ажлын өдрүүдэд ажлын цагаар 77333434 гэсэн утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулга хийх бүрэн боломжтой.

Системд бүртгүүлэх 

  1. Баруун дээд буланд байршиж байгаа НЭВТРЭХ болон ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ гэсэн сонголтоос сонгох мөн өөрийн Facebook хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой.
  2. maxmall.mn-д бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.

Барааг худалдан авах

  1. maxmall.mn цахим худалдаанаас захиалга хийж төлбөрийг бүрэн төлсөн өдөр, цагаас хойш 24-48 цагийн дотор хүргэгдэнэ.

Захиалгыг баталгаажуулах

  1. Захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, дансны дугаар зэрэг нь танд ойлгомжтой хэлбэрээр харагдана.
  2. Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд миний бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
  3. Та захиалга хийж баталгаажуулсаны дараа цахим хэлбэрээр мөн бүртгүүлсэн гар утасны дугаараар захиалгын мэдээлэл авна.

Захиалгын төлбөр төлөх

  1. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг танд олгож байна.
  2. Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авсанаар захиалга баталгааждаг бөгөөд захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, цуцлах ямар нэгэн боломжгүй болно
  3. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.

Хүргэлтийн нөхцөлүүд

  1. Захиалга хийж төлбөрийг бүрэн төлсөн өдөр, цагаас хойш 24-48 цагийн дотор хүргэгдэнэ.
  2. Захиалгын үнийн дүнгээс хамааран  Улаанбаатар хот дотор хүргэлт хийгдэнэ. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд: СХД (Орбит, Толгойт, Баянхошуу), ЧД (Чингэлтэй), СБД (Дамбадаржаа) БЗД (Улиастай, Баянзүрхийн товчоо) ХУД (Зайсан, Яармаг, Нисэх) гэсэн цэгүүдээр хязгаарлагдана.
  3. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв бөглөн хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах шаардлагатай.

Хүргэлт хийх хугацаа

  1. Захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш 24-48 цагийн дотор хэрэглэгчийн системд оруулсан хаягийн дагуу бүрэн бүтэн хүргэж өнгө.
  2. Хэрэглэгч таны захиалга хийгдэж төлбөр гүйцэтгэгдэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан мөн холбогдох гар утасны дугаарт мэдэгдэл илгээж байна.
  3. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

Барааг буцаах:

  1. Хэрэглэгчийн зүгээс барааны үнийг төлсөн бол тус захиалгыг буцаах боломжгүй болно.
  2. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, үйлдвэрлэлийн гэмтэлтэй байсан тохиолдолд хүргэлт хийгдсэнээс хойш 24 цагийн дотор байгууллага солих буюу төлбөрийг буцаан олгох арга хэмжээ авна.
  3. Сайт дахь бараа бүтээгдэхүүн байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг тул хэрэглэгчийн захиалсан, худалдан авсан бараа дууссан тохиолдолд хэрэглэгчдэд тухай бүр мэдэгдэн барааны төлбөрийг дансанд нь банкны шимтгэл суутгахгүйгээр буцаана.

Барааг солиулах:

  1. Захиалсан барааг Хэрэглэгч солиулах тохиолдолд 48 цагийн дотор тус барааг худалдаж буй дэлгүүрийн салбарт очиж өөрийн биеэр солиулах боломжтой.
  2. Хэрэв худалдан авалтын дүн зөрсөн тохиолдолд зөрүү төлбөрийг төлнө.
  3. Солиулж буй бараа нь анхны худалдан авалтын дүнгээс бага байж болохгүй болно.